СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын загасчид Японы Засгийн газрыг шүүхэд өгчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын Чежү арлын загас агнуурын хоёр холбоо Японы Засгийн газрыг орон нутгийн шүүхэд өгчээ. Тэд Фукушимагийн цөмийн цахилгаан станцын цацраг идэвхт бодистой усыг далайд цутгахаар болсныг эсэргүүцэн, нөхөн төлбөр шаардаж байгаа аж.

Цацраг идэвхт бодистой усыг далайд асгасны дараа тэдний борлуулалт 50 хувиар буурна гэж тооцоолсон загасчид энэхүү нөхөн төлбөрийн хэмжээг хүсэж байгаа аж.

Чежүгийн шүүхийн гадна мэдэгдэл хийсэн нэгэн төлөөлөгч " Энэ бол хүн төрөлхтний эсрэг асар том гэмт хэрэг" хэмээн тэмдэглэжээ.

Японы Засгийн газар нь бүрэн эрхт улсынхаа үүднээс шүүхэд хамгаалагдаж магадгүй гэдгийг загасчид хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэд тус улсын үйлдлийг онц ноцтой гэмт хэрэг гэж тооцон, энэхүү хамгаалалт үйлчлэхгүй гэж найдаж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.