СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Камбож улсад хатуу хөл хорионд орсон 150,000 иргэн хүнсний хомсдолд ороод байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Зүүн өмнөд Азийн Камбож улсад коронавирусийн халдварын тархалт харьцангуй намжмал байсан боловч хоёрдугаар сараас хойш нэмэгдээд байгаа. Тус улсад одоогоор 20,000 гаруй хүн халдвар авч, 140 орчим иргэн коронавирусийн улмаас нас баржээ.

Засгийн газар тархалтыг зогсоохын тулд нийслэл Пном Пен хотод гурван долоо хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэм тогтоож, цэргийн хүчин хөл хориог мөрдүүлэхээр хамгаалалтад гарсан байна. . Тэдгээр иргэдийг эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдол гэрээсээ гарахыг хориглосон байна.

. Тэдгээр хямралд өртсөн иргэдийн нэг 65 настай Бофа Мунг эхнэр, дөрвөн хүүхэд, хоёр ач зээгийн хамт 25 метр кв хэмжээтэй гэртээ хоригдсон байна. Тэднийх хамгийн сүүлд сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүнс авчээ. Гэрийнх нь эргэн тойронд хамгаалалт тавьж, улаан бүсэд орсон тул гэрээсээ гарч чадахгүй байгаа ажээ. Хөршүүд нь тэдэнд таван кг будаагаар тусалсны ачаар өлсөж үхэлгүй өдий хүрсэн хэмээн ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.