Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Таван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний араас дөрвөн даваа, нэг унаатай найман бөх байгаагийн дотор Тамавашиа Б.Мөнх-Оргил байгаа юм.
Өчигдөр /тавдугаар сарын 13-ны өдөр/ буюу башёгийн тав дахь өдөр дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл.
- Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /2-3/ - Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /4-1/
- Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /3-2/ - Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /2-3/
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /1-4/ - Озеки Такакейшо /4-1/
- Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /5-0/ - Маэгашира 1 Вакатакакаге /3-2/
Манай бөхчүүд болох Чиёошома Г.Мөнхсайхан болон Тамаваши Б.Мөнх-Оргил нар гурав дахь удаагаа хоорондоо учраа таарч Тамаваши Б.Мөнх-Оргил гурав дахь удаагаа өрсөлдөгчөө давлаа.
Ичиножо А.Ичинноров болон Хошорюү С.Бямбасүрэн нар тав дахь удаагаа учраа таарч Хошорюү С.Бямбасүрэн дөрөв дэх удаагаа давлаа.
Башёг тэргүүлэгч Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн нэгээс босон барилдаж буй Вакатакакагегаар дав дахь даваагаа авлаа.