Энэ сарын 10-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 958 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 654 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 17, орон нутагт 9 хүн тус тус гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3, нийслэлд 1 хүний амь тус тус хохирсон байна.
Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:
Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:
2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагийн орчим Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 1 км зайд/ хажу маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.
2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчим Булган аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 20 км зайд/ даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.
2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны замд Toyota-Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж, улмаар явган зорчигчийн амь хохирсон.
2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12:00 цагийн орчим Төв аймаг, Жаргалант сумын нутаг дэвсгэрт Hyundai-Porter маркийн автомашин ухрах үйлдэл хийхдээ 8 настай хүүхдийг мөргөж, улмаар хүүхдийн амь хохирсон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Орон нутагт:
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 162, орон нутагт 78, улсын хэмжээнд 240 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашин хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг тогтмол шалгаж байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.