Хан-Уул дүүргийн "Вива сити" хотхоны СӨХ болон оршин суугчид нь гар доорх материалаа ашиглан, хогоо ангилдаг хогийн савнуудыг байршуулжээ.
"Вива сити" хотхоны СӨХ-ны дарга Ц.Отгонцогт: "Манай оршин суугчид хогоо ангилах санаачилга гаргасан учир бид 30 ширхэг ийм төрлийн хогийн савыг байршуулсан байгаа. Эдгээрийг хүнсний үйлдвэрээс хямд үнээр авсныхаа дараа өөрсдөө янзлаад, стикер наагаад, хогоо ангилах сав болгосон.
Мөн ундааны хуванцар сав болон лаазны хэлбэртэй хогийн савнуудыг захиалгаар хийлгэж, байрлуулсан байгаа. Уг хогийн саванд ялангуяа хүүхдүүд хогоо ангилж хаядаг. Энэхүү загварлаг хогийн савыг авахаар 7-8 СӨХ захиалга өгсөн бөгөөд одоо авчихсан байгаа. Өнөөдрийн байдлаар дахиад хоёр СӨХ захиалга өгсөн" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.