Энэтхэг улсад өнгөрсөн жил анх бүртгэгдсэн коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар дэлхийн 40 орчим улсад илрээд байгаа. ДЭМБ-ын зүгээс түгшээж байгаа вирусийн төрөлд даваа гарагт шилжүүлсэн уг вирус манай умард хөрш ОХУ-д бүртгэгджээ.
Тус улсын нийслэл Москва хотоос зүүн тийш 700 км-т Ульяновск мужийн их сургуулийн Энэтхэгээс ирсэн 16 оюутнаас коронавирусийн шинэ хувилбарын халдвар илэрсэн байна. Тэдгээр оюутнууд өөрсдийгөө тусгаарлаж байсан бөгөөд эрүүл мэндийн ажилтнуудын хяналтад оруулжээ.
Энэтхэг улсад анх бүртгэгдсэн коронавирусийн уг хувилбар нь хялбар тархдаг, хүндээр өвчлүүлдэг бөгөөд эмчилгээнд үр дүн сул байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулж, олон улсын эрдэмтэд нарийвчлан судалж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.