СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-д галт зэвсгийн дүрэм журмыг чангатгана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын Татарстан улсын Казань хотын дунд сургуульд болсон халдлагын дараа Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын галт зэвсгийн хяналтын дүрэм журмыг чангатгахыг тушаажээ.

Сэжигтэн болох 19 настай Ильназ Галявиевыг саатуулан, хүн амины хэргээр яллах гэж байгаа билээ. Халдлагын улмаас долоон сурагч, хоёр багш амиа алдсан. Мөн хэдэн арван хүн шархадсан бөгөөд тэдний заримын биеийн байдал нь хүнд байгаа юм.

Галявиевт энэхүү бууг эзэмших зөвшөөрөл байсан гэж албаныхан тэмдэглэжээ. Тус буу нь ОХУ-д харьцангуй хямд үнээр зарагддаг бөгөөд ойролцоогоор 20 мянган рубль буюу 280 ам.долларын үнэтэй аж.

2020 оны 1 дүгээр сард гарсан мэдээллээр тус улсад дөрвөн сая орчим иргэн 6.6 сая галт зэвсгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэсэн үзүүлэлт гарчээ. Гэхдээ буу эзэмшигчид болон борлуулалтын талаарх мэдээллийг илүү сайн цуглуулах шаардлагатай гэж Оросын улстөрчид үзэж байна.

Түүнчлэн ОХУ-д галт зэвсгийн томоохон хар зах байдаг бөгөөд хүмүүс ихэвчлэн цахим платформоос криптовалютаар худалдаж авдаг байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.