Өнөөдөр 15 цагт товлогдсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал ирц хүрээгүй учир хуралдсангүй.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-ЖДҮХС-аас зээл авсан гэж нэр холбогдоод байгаа ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат, БХБ-ийн сайд Х.Баделхан, ХНХ-ийн сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нарын зургаан сайдтай холбоотой мэдээллийг бид энэ албан бичигтээ оруулж, Улсын Ерөнхий прокурорт явуулсан. Тэднийг өөрсдийн хамаарал бүхий этгээдэд албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас зээл авч өгсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр...
Нийслэлийн прокурорын газраас хариу болгон албан бичиг ирлээ. 1577 тоот албан бичигт юу гэж дурдсаныг сая Нийслэлийн Eрөнхий прокурор Д.Баярмагнай хэллээ.
"Нийт 211 ААН-д 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосныг шалгаж байна. Эдгээр ААН иргэдэд зээл олгоход төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий этгээдэд нөлөөлж зээл олгосон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна, мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй тул мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
Энэ нь юу гэж ойлгогдож байна вэ гэвэл би та бүхэнд нэг хуулийн заалт харуулъя.
Эрүүгийн хэргийг хянан шалгах тухай хуулийн 29-ийн 3-т: Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаад явж байхад мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл энэ зургаан сайдад эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байна гэж шууд ойлгогдохоор байна гэсэн юм.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү: