СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-13

PCR шинжилгээний зургаан цэгийн байршил, цагийн хуваарь

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 38 цэгт, явуулын 10 автобусаар 86 багийн 599 эмч, ажилтан ажиллаж, 10345 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлд вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн 93.7 хувь буюу 893.785 нь I тунд, 51.5 хувь буюу 491.346 нь II тунд хамрагдаад байгаа аж.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдэд хөдөө орон нутаг зайлшгүй явах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Шинжилгээний цэгийн байршил:

Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэг- 31 дүгээр сургууль
Чингэлтэй дүүрэг- 50 дугаар сургууль
Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай
Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах ба амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллаж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.