100 кино-100 дуу: Titanic - My Heart Will Go On
100 кино-100 дуу: Titanic - My Heart Will Go On

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн "100 кино-100 дуу" цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулж байна.

 

My Heart Will Go On

Киноны нэр: "Titanic"
Дууны нэр: "My Heart Will Go On"
Дуу зохиогч: Вилл Женнингс (үг), Жеймс Хомер (ая) 

Нэрт кино найруулагч Жеймс Камероны суут бүтээлүүдийн нэг болох Титаник кино 90-ээд оны сүүлээр дэлхий нийтийг байгуулж байлаа. Тус кино тухайн үедээ маш өндөр өртгөөр буюу 200 гаруй сая долларын өртгөөр бүтээгдсэн ч ашиг, орлого нь зардлаасаа 10 дахин их буюу хоёр тэрбум гаруй долларт хүртсэн байна. Энэхүү амжилт нь тэрбум долларыг давсан ашиг олсон анхны кино болон түүхэнд үлджээ. Сонирхуулахад: бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон киногоор Титаник киног найруулсан Жеймс Камероны бас нэгэн бүтээл болох "Аватор" кино 2.8 тэрбум ам.долларын ашиг олсон амжилтаар тэргүүлдэг байна. 

Мөн түүнчлэн Титаник кино нь Оскарын наадмын түүхэнд хамгийн олон номинацид буюу 14 номинацид нэр дэвшсэн бүтээл юм. Энэхүү агуу киног бараг хүн бүр үзсэн тул киноны тухай өгүүлэх нь илүүц биз. Харин тус киноны гол танилцуулга болсон My Heart Will Go On дууны талаар илүүтэй өгүүлсэн нь дээр болов уу. Дуучин Селин Дионы дуулсан энэхүү дуу нь гарсан даруйдаа дэлхийн 20 гаруй орны томоохон хит жагсаалтыг тэргүүлж байжээ. Тэр ч утгаараа Селин Дионы нэрийн дуу болтлоо олонд танигдсан бүтээл болж одоо ч энэ дуугаа дуулсаар байгаа юм. Анх гарсан даруйдаа Оскарын наадам, Алтан бөмбөрцөг наадмуудаас киноны шилдэг дууны шагналыг хүртжээ.

2017 онд Титаник киноны 20 жилийн ойд зориулан Биллбоардын хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолын үеэр дуулсан нь My Heart Will Go On синглийн борлуулалтыг дахин өсгөхөд нөлөөлсөн байдаг.   

 

Дараагийн дугаарт 1977 онд бүтээгдсэн " Saturday Night Fever" киноны алдарт "Stayin' Alive" дууг танилцуулах болно.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл