АНУ-ын Флорида мужийн эмэгтэйг Инстаграм хаягаа хөгжүүлж, дагагчийнхаа тоог нэмэхийн тулд сургуульд орж, сурагчийн дүр эсгэсэн хэмээн баривчлан саатуулжээ. 28 настай Одри Николь Фрэнсискини Майамигийн ахлах сургуульд орж жүжиглэн, таагүй зан авир гаргасан байна.
Сургуулийн сурагчийн дүр эсгэхийн тулд Одри Николь үүргэвч үүрч, скейтбөард унажээ. Түүнийг боловсролын байгууллагад зөвшөөрөлгүй нэвтэрсэн болон орон байрны хулгай дээрмийн хэрэгт холбогдуулан баривчилсан байна.
Фрэнсискини сургуульд орж бичлэгээ хийж эхлэх үед харуул хамгаалалтын ажилтнууд болиулахыг оролдсон ч үгэнд нь оролгүй гарч явжээ. Цагдаа нар түүнийг Инстаграм хаягаар нь дамжуулан барьжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.