Өмнөд Солонгосын Гаалийн албаны ажилтнууд 7.2 тэрбум воноор үнэлэгдэх 1.79 сая хууль бус тамхийг хураан авч, 41 хууль бус наймаачин, орон нутгийн борлуулагчийг баривчилжээ.
Албаныхны мэдээлснээр тус улсын хилээр хууль бусаар давуулсан тамхины тоо он гарснаас хойш хоёр дахин нэмэгдсэн бөгөөд жилийн өмнө нийт 754 мянга орчим хайрцаг тамхийг хураан авсан аж. Орон нутгийн хууль хяналтынхан энэ жилийн эхний улиралд хууль бус тамхины наймааны эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулан, ийнхүү их хэмжээний тамхийг хураан авсан байна.
Тодруулбал, БНХАУ-аас хууль бусаар хил давуулан оруулж ирсэн тамхины тоо 890 мянган хайрцагт хүрсэн нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй их хэмжээ болжээ. Нийт хураан авсан тамхины 49 хувийг хятад тамхи эзэлж байсан аж.
Өнгөрсөн онд коронавирусийн цар тахлын улмаас гадаадын аялал жуулчлал тасалдсан учир хууль бус наймаачид Өмнөд Солонгос руу тамхи оруулж ирэх нь огцом өссөн гэж албаны хүмүүс дүгнэж байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.