СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сиднейн казинонууд бэлэн мөнгөөр үйлчлэхээс татгалзжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Австралийн Сидней хотод казинонуудад мөнгө угаах гэмт хэрэг гарсантай холбогдуулан зарим казино бэлэн мөнгөөр үйлчлэхээс татгалзаад байна. .

Энэ жил Австралийн томоохон хотуудад байдаг Crown Resort казиногийн салбаруудад явуулсан шалгалтаар гэмт хэргийн шинж чанартай үйлдэл илэрсэн байна. Үүний дараа Crown казино мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг өөрчлөх дарамт шахалтад ороод байгаа юм. Тус казиногоор дамжуулан мөнгө угаасан үйлдэл илэрсэн учраас гадны улс орнуудын шүүхийн шийдвэрээр ажилтнуудыг баривчлан саатуулж ч болох эрсдэл үүссэн гэдгийг мөрдөгчид анхааруулжээ.

Тиймээс The Star болон Crown Sydney тоглогчдыг өөрсдийн нэр дээрх банк, санхүүгийн байгууллагын карт ашиглах шаардлагыг тавьж эхлэх юм байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.