СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-13

Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн гэргий нар

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ganga
2 жилийн өмнө

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд буй УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, “Датаком” компанийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарын гэргийг уншигч та бүхэнд танилцуулж байна.


У.ХҮРЭЛСҮХИЙН ЭХНЭР Л.БОЛОРЦЭЦЭГ

Цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй утсаар танилцаж байсан аж.

Энэ талаар У.Хүрэлсүх “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад "Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. "Утасны дугаарыг нь мэдэх үү" гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя" гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн.

Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг.

С.ЭРДЭНИЙН ЭХНЭР Н.НИНЖБАДГАР:

Эдийн засагч мэргэжилтэй. Үйлдвэр комбинатад өссөн. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, “Молор трейд” ХХК-ийн захирлаар ажилладаг. С.Эрдэнэ эхнэрийнхээ тухай “Яг үнэндээ миний амьдрал яахав дээ, тэгшхэн сайхан дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан.

Өтөл болтлоо ханилаад хорвоогийн жамаар одох нь энэ ертөнцийн жам. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна” гэжээ.

Д.ЭНХБАТЫН ЭХНЭР Д.ОЮУНЦЭЦЭГ

Хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан. Ууланд алхах дуртай бөгөөд “ХАЙРХАН аялагч клуб”-ийн гишүүн. Тэрбээр 2014 онд Кавказын ууланд оршдог далайн түвшнээс дээш 3820 метр өндөртэй Пик Монгольская Народная Республика оргилд авиралт зохион байгуулж байсан. Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд эхнэр нь багагүй нөлөө үзүүлжээ.

Тодруулбал, тэрбээр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орох үеэрээ эхнэр маань “Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэчихээд дараа нь Монгол Улс ингэж хөгжих ёстой гээд олон жил ярив даа” гэж хэлсэн нь их нөлөөллөө хэмээн өгүүлсэн юм. Тэд ЗХУ-д суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ.

Р.ЖАРГАЛ

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.10.22.108

Эрдэнийн эхнэр таалагдаж бна.Мундаг мэдлэг боловсролтой хүнлэг хөдөлмөрч ухаалаг бүсгүй бдаг.Сайн ханьтай бх ч удирдагч манлайлагч улс төрч хүнд маш чухал бх шүү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

сайхан хүүхнүүд байнөө

Булган
2 жилийн өмнө
192.82.80.101

Сайхан эмэгтэйчүүд байнаа.

Хиг
2 жилийн өмнө
64.119.21.101

Эрдэнийн авгай ч гэсэнсайхан эмэгтэй бна эхнэрүүд бүгд сайхан

Зочин
2 жилийн өмнө
66.181.181.231

Bugd l saihan ehneruud bna Gehdee Hurelsuh guia utsaar tanilcsan geed neg naiz cergiihee ar hudargaar naiz ohiniig ni erguulcen yum shigl sanagdlaa

zochin
2 жилийн өмнө
213.142.96.2

xurelsux mya deerengui ongiroo bnauu yarij bgaa ni

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.11

Эрдэнэ өмнөх эхнэрээ алсан гээд баахан суусан билүү

Zochin
2 жилийн өмнө
202.55.188.103

Ulsiin hurungu hulgailj terbumtan bolson luivarchdiin shulamsuud l baina.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.48

exner xvn gj er nxriinhoo ymr ongotei oodtei ywxiig tpdrxoildog tiim l xvn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.