СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эллен Деженерес 19 жил хөтөлсөн шоутайгаа салах ёс хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын инээдмийн жүжигчин, хөтлөгч, продюссер Эллен Деженерес 20 орчим жилийн турш хөтөлсөн ток шоутайгаа ирэх 2022 онд салах ёс хийхээр болсон тухайгаа мэдэгджээ. Тэрээр “энэ шоу гайхамшигтай, хөгжилтэй хэдий ч тийм ч хэцүү биш байх болно” хэмээн шоугаа өндөрлүүлэх тухай сэтгэгдлээ хуваалцжээ.

Тус шоунд ажиллахад хүндрэлтэй байдаг гэсэн шүүжлэл үзэгчдийн дунд гарснаас хойш хэдхэн сарын дараа салах ёс гүйцэтгэх шийдвэр гарчээ. Шоуны гурван ахлах продюссер ажлаа алдсаны араа Деженерес шоуныхаа шинэ улирлыг эхлүүлэхдээ уучлалт гуйсан юм.

. Шог хошин яриа, ярилцлага, хүн төрөлхтний сонирхолтой түүхүүдийг хуваалцдаг шоуны нэр хүнд ойрын жилүүдэд уналтад ороод байсан юм.

Деженерес “16 дахь улирлаа хүргэсний дараа шоугаа зогсоох болно. Дахин дөрвөн жил үргэлжлүүлэх саналыг продюссерууд тавьсан боловч би дахин нэг жил хангалттай гэж үзсэн учраас сүүлчийн улирлаа та бүхэнд хүргэнэ” гэжээ. Өнгөрсөн сар түүний шоу 3,000 дахь дугаараа үзэгчдэдээ хүргэсэн билээ. Мөн тэрээр үргэлжлүүлэн шоуны сүүлчийн өдөр маш хүнд байна гэдгийг мэдэж байгаа ч уран бүтээлч хүн байнгын сорилттой тулгарах хэрэгтэй байдаг гэжээ.

Дэлхийн хамгийн алдартай ток шоунуудын нэг Эллен Деженерес Эммигийн шагналыг 60 гаруй удаа хүртжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.