2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг үндсэндээ бүтэн жилийн хугацаанд зохион байгуулдаг. Тэр утгаар шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаад явж байна. Энэ жилийн ЭЕШ-д нийт 40,420 хүүхэд бүртгүүлсэн.
Бүртгэлийн статистикаас онцлон харвал:
Энэ жилийн 12 дугаар анги төгсөгчид ихэнх хугацааг цахимаар хичээллэж өнгөрүүлсэн онцлогтой тул ЭЕШ-ын сэдэв, даалгаврын агуулга дээр нь ач холбогдол өгч зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ын даалгаврын агуулгын хүрээг хичээл бүрээр гаргаж өгсөн. Жишээ нь 2021 оны ЭЕШ-ын математикийн шалгалт 40 даалгавартай ба эдгээр нь дотроо ийм агуулгатай байна гээд илүү нарийвчлалтай гаргаж өгсөн юм. Иймээс гаргаж өгсөн агуулга, сэдвийнхээ хүрээнд багш нар танхимаар давтлага өгөх үеэрээ хүрээнд сурагчдаа бэлдүүлбэл илүү амар байна байх. Нөгөө талдаа сурагчид энэ жил ЭЕШ-даа амжилт үзүүлэх боломжтой гэж харж байна" хэмээв.
Тавдугаар сарын 20-ноос эхлэн суудлын хуваарь зарлах тул сурагчид хэвлэж авах боломж нээгдэнэ. Энэ нь тухайн сурагч хаана очиж, аль ангид, ямар суудал дээр сууж шалгалтаа өгөх вэ гэх мэдээлэл бүхий хуудас аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.