Өөрийн хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “What3words” компанитай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулан ажиллаж буй.
Ингэхдээ уг “3 үгт хаяг”-ийг энэ оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн бөгөөд гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байгаа аж.
Тухайлбал,
Энэ сарын 9-ний өдрийн 15:10 цагт тус төвийн 105 тусгай дугаарын утсанд “Зайсангаас Богд уулын Түшээ гүн оргил руу 3 настай, 11 настай хоёр хүүхдээ дагуулаад өглөө 09:00 цагийн үед гараад, төөрчихлөө. Модон дунд 6 цаг орчим явчихлаа, хүүхдүүд маань айгаад, өлсөөд уйлаад байна, туслаарай...” гэх дуудлага ирсэн. Тухайн төөрсөн иргэний байршлыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар тодорхойлж, утсаар газарчлан олж, Нүхтийн ам руу буулгажээ.
Энэ сарын 11-ний өдрийн 00:40 цагт тус төвийн 102 тусгай дугаарын утсанд “Шарга морьтоос хойшоо нэлээн яваад айлын зуслангийн байшинд ирсэн чинь, манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Би маш их айж байна. Зуслангийн байшингуудын дунд, харанхуйд байршлаа мэдэхгүй байна. Утсаар олон дахин ярих боломжгүй байна, туслаарай...” гэх дуудлагыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар байршлыг тодорхойлж, олж очин, тусламж үзүүлж, үйлдлийг таслан зогсоожээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотод 2013 онд бүтээгдсэн “what3words буюу 3 үгт хаяг” нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм.
“3 үгт хаяг”-ийн технологи нь дэлхийн гадаргууг 3х3 метр дөрвөлжнүүдэд хувааж тус бүрд нь 3 үгийн хослолыг оноож өгснөөрөө давуу талтай, хаягжилтын шинэлэг технологи юм. “3 үгт хаяг”-ийн “what3words” программыг гар утсандаа үнэ төлбөргүй суулгаж, дэлхийн 45 хэл дээр ашиглах боломжтой.
Эх сурвалж: ЦЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бага насны хүүхдээ дагуулаад уулаар явж, төөрч будилаад ямар хэрэг байна. Хэцүү юм болсон бол яах юм. Өөр өчнөөн ажилтай байгаа хүмүүсийг ч сандаргаад хэзээ энэ хэнэггүй, хувиа боддог зангаасаа салах вэ
heterhi heneggui yumaa.zerleg nohoi uuland ih bgaa geed bsan daa. nylh huuhdee daguulaad shuu bad
Zamaasaa gardag ni buruu bna 2 huuhdee agaarluulaad l zamaaraa yavj bgaad irehed boloo sh dee 3 nastai huuhed ih yavahgui dee tevreel yavaad bsiin bh daa
Дэмий ш дээ жаахан хүүхэд ойд явж чадахгүй
Тусламж хүсэх дуудлага SOS билүү