СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын хамгийн том шатахууны хоолой үйл ажиллагаагаа сэргээнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын зүүн эргийг түлш, шатахуунаар бүрэн хангадаг, тус улсын хамгийн том хий, шатахуун дамжуулах Колонийн хоолой өнгөрсөн долоо хоногт хакердуулж, үйл ажиллагаа нь зогсоод байсан юм. .

Хоногт 2,5 сая баррель түлш тээвэрлэдэг 8,900 км урт хоолой цахим халдлагад өртөж, унтарснаас АНУ-ын зүүн эргийн мужуудад шатахууны үнэ нэмэгдэж, онц байдал зарласнаас гадна түлш шатахууны нийлүүлэлт хязгаарлагдаад байсан юм.

Колонийн хоолойн үйл ажиллагааг DarkSide бүлэглэл хакердаж, их хэмжээний барьцаа хөрөнгө нэхсэн гэж Холбооны мөрдөх товчооноос үзсэн. Тус хоолойн үйл ажиллагааг хариуцагчид хакерчдын шаардсан барьцааг төлөхгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.