СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-13

LIVE: Дархан-Уул аймгийн Орхон сумын хүнсний ногоо тариалалтын явцтай Ерөнхий сайд танилцаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Дархан-Уул аймгийн Орхон сумын хүнсний ногоо тариалалтын явцтай Ерөнхий сайд танилцаж байна. 

Дархан-Уул аймгийн Орхон сумын хэмжээнд 2020 онд нийт 9 ААНБ, 384 иргэн 1277.3 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 15922.5 тн, 7 төрлийн жимс, жимсгэнэ 64.9 га талбайд ургуулж 7.5 тн, 4 төрлийн эмийн ургамал 6.7 га талбайд тариалж 0.2 тн ургац тус тус хураан авч зах зээлд нийлүүлсэн бөгөөд энэ нь 2020 оны улсын хэмжээнд хураан авсан төмс, хүнсний ногооны 13.1 хувийг эзэлж байна.

2018-2020 оны төмс, хүнсний ногооны ургацыг харьцуулахад га-гаас хураан авах ургацын хэмжээ жилд 0.4-3.0 хувиар өссөн. Үүнд: 2018 онд га-ийн дундаж ургац 9.7 тн, 2019 онд 12.1 тн, 2020 онд 12.4 тн боллоо.
Тус сумын тариаланчид хаврын тариалалтаас, намрын ургац хураалтад бусад аймаг, сумаас ажилгүй иргэд, цэрэг, оюутан сурагчдыг авч ажиллуулан 1100-1200 гаруй иргэнийг түр ажлын байраар хангаж дунджаар 1.4-2.0 тэрбум төгрөгийг ажлын хөлсөнд олгож байна. Суманд төмс, хүнсний ногоо хадгалах 2 ААНБ, 96 иргэний 8496 тн багтаамжтай 105 зоорь ашиглаж байгаа бөгөөд 2020 онд 7094 тн хүнсний ногоо хадгалсан нь хураан авсан ургацын 44.5 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар 8 иргэний зооринд 3 төрлийн 240 тн хүнсний ногоо хадгалагдаж байна.
Сумын тариаланчид 2020 онд дунджаар төмс, хүнсний ногооны борлуулалт 3684 тн төмс 1.5 тэрбум төгрөг, 12238.5 тн хүнсний ногооны 8.82 тэрбум төгрөг, нийт 10.32 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
.
2021 оны хаврын тариалалтын явц одоогийн байдлаар 3.5 хувьтай байгаа ба 2 ААНБ, 64 иргэн төмс 20.5 га, 4 төрлийн хүнсний ногоо 101.5 га, нийт 122 га талбайд тариалалт хийгдсэн.
Мөн 84 иргэн хүлэмжийн аж ахуй эрхэлж 0.8 га талбайд тариалалт хийж 7 төрлийн хүнсний ногоо, 5 төрлийн нарийн ногооны үрсэлгээ бойжуулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.