СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-05-13

LIVE: Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож, ЭЕШ зохион байгуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар болон 12 дугаар ангийнханд танхимд давтлага өгөх болсон талаар мэдээлж байна. 

Мэдээллийн эхэнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Цар тахлын нөхцөл байдлын улмаас боловсролын салбарт хичээлийн хоцрогдол үүссэн нь томоохон сорилт, хүндрэл болж байна. 2020 онд хичээлийн жилийн 60 орчим хувьд танхимд хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 40 орчим хувьд л танхимд хичээллэсэн. Улаанбаатар хотын сурагчид хичээлийнхээ 70 орчим хувийг зайнаас судлаад байгаа. Үүнээс шалтгаалж хичээлийн хоцрогдол үүссэн тул анги дэвших болон улсын шалгалтыг авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн.

Мөн 12 дугаар ангийн сурагчдад тавдугаар сарын 17-ноос эхлэн нэг сарын хугацаанд ЭЕШ-д бэлдэх танхимын давтлага өгөхөөр болсон ба Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй.

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 төгсөгч бүртгүүлсэн байна. Энэ онд ЕБС төгсөж буй нийт төгсөгчийн 79 хувь буюу 31,782 ЭЕШ өгнө. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8,638 хүн бий.

. Энэ жилийн хувьд гарсан томоохон сорилт нь вакцинжуулалт. Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож, ЭЕШ зохион байгуулна.

Цар тахлаас үүдэн сургалтын хоцрогдол их байгаа тул улсын шалгалт авахгүй. Цахим, болон танхимын хичээлийн үр дүн, сурагчийн идэвх зэргийг үзэж дүн тавина.

Шалгуулагчдын

  • 13,636 нь 19 нас хүрсэн
  • 20,082 нь 18 нас хүрсэн буюу эдгээр шалгуулагч вакциндаа хамрагдах насныхан байгаа юм. 15, 16, 17 настай төгсөгчийг вакцинжуулах эсэх асуудал бий. Энэ насныхан 1,675 төгсөгч бий. Эдгээр насныхныг вакцинд хамруулах эсэхийг Улсын Онцгой комисс, Засгийн газартай зөвшилцөн шийдэх юм" гэлээ.

Шалгалтын нийт 50 байр ажиллах бөгөөд орох гарах гарцыг тусгайлан гаргаж, шалгалтын байранд халдвар хамгааллын нарийн дэглэм мөрдүүлнэ. .
Шалгалтын оноо засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан явуулна. Шалгалт бүрийн дараа шалгалтын байранд дүн оноог мэдээлнэ.

Өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд шийдвэр гаргаж 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг эхлүүлсэн бол энэ 7 хоногт хичээллээд 4-12 дугаар ангийн сурагчид амрах гэж байна. ЕБС-ийн сурагчид хавар

  • Анги дэвших шалгалт /3,4,6,7,8,10,11 дүгээр ангийн
    сурагчид/
  • Улсын шалгалт /5,9,12 дугаар ангийн сурагчид/
  • ЭЕШалгалт / 12 дугаар анги төгсөгчид/ өгдөг.

Цар тахлын нөхцөл байдал, зайнаас удаан хугацаанд хичээллэсэн зэргээс хамаарч анги дэвших болон улсын шалгалтыг цуцалсан. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид одоо элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.