Эрүүл мэндийн яамнаас 2021 оны тавдугаар сарын 9-ний өдөр вакцин хийлгэсэн эмэгтэй нас барсан гэх мэдээлэлд тайлбар өглөө.
Энэ сарын 10-ны 21 цаг 40 минутад нас барсан нь үнэн. Энэ тохиолдолтой холбоотой төрсний дараа, хөхүүл эмэгтэйчүүдэд ковидын вакцин сөргөөр нөлөөлж байгаа гэж нийгмийн сүлжээгээр тарж байгаа нь ташаа мэдээлэл.
Вакцинжуулалтын дараах урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг тогтоох тусгай хороо ажилладаг.
Энэ тохиолдол дээр задлан шинжилгээ хийгдсэн. Нас барсан эмэгтэйн үхлийн шалтгаан вакцинтай хамааралгүй гэдэг нь тогтоогдож эхэлж байна. Эмэгтэйн тархины аневризма байсан ба цус харвалт үүссэнээр нас барсан гэсэн урьдчилсан дүн гарсан. Тархины харвалт оношоор жилд 6 мянга гаруй хүн эмнэлэгт хандаж 60-80 хувь нь нас бардаг. Жилд 10 орчим жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд ийм эмгэг тохиолддог. 2019 оны байдлаар энэ оношоор 2 эмэгтэй нас барсан. Нас барсан эмэгтэй даралт ихсэх эмгэгтэй, хянагдаж байсан хүн байсан.
Нас барсан эмэгтэй санамсаргүй байдлаар судасны цусны харвалтаас үүдэж тархинд нь цус харваж нас барсан тул вакцинтай холбож ойлгож болохгүй.
Харамсалтайгаар залуухан ээж нас барсанд гүн эмгэнэл илэрхийлье. Анагаахын шинжлэх ухаан бүрэн нотолгоонд суурилдаг. Худал мэдээлэл тархаахгүй байхад анхаарна уу.
Вакцинжуулалтаас болж нас барсан тохиолдол одоогоор манай улсад гараагүй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.