Хан Уул дүүргийн Засаг даргын А/216 тоот захирамжийн дагуу Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс дүүргийн нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайд хүүхэд бэртэж болзошгүй аюултай нөхцөл үүссэн байдлыг засаж, цэгцлэх ажлыг эхлүүлээд байна.
Өнөөдөр дүүргийн нэгдүгээр хорооны 8,9,10 дугаар байрны голд байрлах хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг ханган хүүхэд, ахмадууд унаж бэртэж болзошгүй төмрүүд цухуйсныг тасдаж цэгцэллээ.
Цаашид дүүргийн нутаг дэвсгэр дэх хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд хяналт тавин засварлан ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.