Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан массажны газарт явуулсан тусгай ажиллагааны үеэр баригдаж, үүрэгт ажлаа орхисон байна. Эх сурвалжуудад мэдээлснээр уг цагдаагийн өндөр албан тушаалтан нь Хонконг дахь Аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга Фредерик Чой ажээ.
Зөвшөөрөлгүй массажны газарт очих нь хүнд ялтай гэмт хэрэг биш боловч цагдаагийн хүчний нэр хүндийг сэвтээж болзошгүй үйлдэл юм байна. Хонконгт ардчиллыг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийснээс хойш эх газрын Хятадын Засгийн газраас Үндэсний аюулгүй байдлын шинэ хууль баталж, тус хотод Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газрыг байгуулан хуулийн хэрэгжилтийг гүйцэтгэх болсон юм. Энэ цагаас хойш анх удаа аюулгүй байдлыг хамгаалах цагдаагийн хүчин томоохон хэл ам, шуугианд орооцолдож байна.
Өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш шинэ хуулийн хүрээнд ардчиллыг дэмждэг 100 гаруй нэр алдартай тэмцэгчийг барьж саатуулан, хуулийн хэрэгжилтийг гүйцэтгээд байна.
Хятадын Засгийн газар уг хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлж байгаа ба Фредерик Чой албан үүргээсээ чөлөөлөгдсөн хэвээр байгаа гэжээ. Өмнөд Хятадын өглөөний сонинд зөвшөөрөлгүй массажны газраар үйлчлүүлсэн нь үндсэн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй байж болох ч цагдаагийн хүчний нэр хүндийг гутаасан хэргээр баривчлагдаж болзошгүй байна.
Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга Чой нь 1995 онд цагдаагийн мөрдөгч болж, улмаар өнгөрсөн жилийн долдугаар сард Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга, тэргүүн дэд комиссарын албан тушаалд томилогджээ. Энэ жилийн хоёрдугаар сард Хонконгийн удирдагч Кэрри Лам цагдаагийн долоон алба хаагчийг аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хүндэтгэн шагнасны нэг нь Чой байжээ. Түүнийг ирээдүйд цагдаагийн хүчнийг бүрэн удирдах чадвартай хэмээн үнэлж байсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Manaid bolhoor Dorig buruutai geed 1 zutguuled bolohgui bol ewluuleg gej 1 zutguuledbur bolohgui bol olsgolon suult zarlaj uzeed .... TEGEED YUCH BOLSON MESTENDEE ULDEED GOLIIGOOD L YAWAAD BNDOO
Манайд бол сандал ширээтэйгээ үхэн үхтлээ зууралдах биз!
гулгаа массаж уу