Далайн гүний 1000-1500 метрт амьдардаг “мангас” загас Калифорнийн далайн эрэгт өнгөрсөн долоо хоногт гарч иржээ. Хар өнгийн хурц шүдтэй махчин загас Лагуна эргээс олдсон байна. Амьтан судлаачид уг загасыг Номхон далайн хөлбөмбөгийн хэлбэртэй загаснуудыг нэг төрөл гэж тодорхойлжээ.
Ангелфиш ч гэж нэрлэгддэг уг төрлийн загас 200 гаруй төрөл зүйл байдаг бөгөөд тэдний нэг чухам яагаад далайн эрэгт гарч ирсэн нь тодорхойгүй хэмээн мэдээлсэн байна. Ихэвчлэн далайн гүн харанхуйгаас уг загас олддог ажээ. Хурц шүдтэй, том амтай махчин загасны хэмжээг ажиглаж эмэгчин загас болохыг Калифорнийн цэцэрлэгт хүрээлэнгийн судлаачид тогтоосон байна.
Энэ төрлийн эмэгчин урт тэмтрүүлээ ашиглан олзоо өөрийн болгодог байна. Мөн эмэгчингүүд нь хагас метр хүртэл өсдөг ажээ. Далайн эрэгт гарч ирсэн загасыг судалгаанд ашиглахаар болжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
angelfish гэхээр өөр загас гарч ирээд байх юм