Өнөөдөр олон улсын Сувилагчдын баярын өдөр. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Ковидын хүнд нөхцөлд нойр хоолоо умартан, цаг наргүй ажиллаж байгаа сувилагчдадаа шагнал гардуулж байна. Сувилагчдын төлөөлөлд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхийн бичгийн батламж гардууллаа.
Нийслэлийн Ззасаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийт сувилагч нарт баярын мэнд дэвшүүлэн, бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа амлалаа.
Тэрээр, Сувилахуйн ухааны элч төлөөлөгч, аврал энэрлийн эрхэм хүндэт үйлстэн болсон эрхэм хүндэт сувилагчид аа Та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө хатуу бэрхээс эхлээд баяр жаргалтай мөч бүрийнх нь хажууд зогсож, хатамжлан асарч байдаг хатан зориг, эрхэм сэтгэлд тань хүндэтгэл илэрхийлье хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Халдварын голомтод ажилласан сувилагчдыг түрээслээд өмчлөх байраар шагнаж, батламж гардууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.