СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Литва улсын хөл хоригт Монгол Улс багтжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Литва улсын Эрүүл мэндийн яамнаас Коста Рика, Мальдив болон Монгол Улсын эсрэг хилийн хатуу хязгаарлалт тогтоож байгаагаа мэдэгджээ. Ингэснээр тус улс нь Монгол Улсын эсрэг хилийн хатуу хязгаарлалт тогтоосон анхны Шенгений орон болж байгаа юм.

Яамны мэдэгдэлд дурдсанаар байна.

Жишээлбэл, Литвад зочлох хүсэлтэй хүмүүс зайлшгүй санал асуулга бөглөх бөгөөд хил нэвтрэхээс өмнө 72 цагийн дотор коронавирусийн шинжилгээнд хамрагдсан байх ёстой аж.

Харин тусгаарлалтад орох шаардлага нь дараах бүлгийн хүмүүст хамаарахгүй байна. Эдгээр нь:

- Венийн конвенцод хамрагдсан хүмүүс
- "НАТО"-д алба хааж байгаа хүмүүс, тэдний гэр бүлийн гишүүд, туслахууд
- Гэмт хэрэгтнийг шилжүүлэх ажлыг гүйцэтгэж буй албан тушаалтнууд
- Литвад үндэсний аюулгүй байдлыг хангаж буй гадаадын иргэд
- Эрүүл мэндийн мэргэжилтнүүд
- Хил дамнасан ажилтнууд
- Далайчид
- Тамирчид, спортын мэргэжилтнүүд, дасгалжуулагч нар, эрүүл мэндийн ажилтнууд
- Үндэсний хил хамгаалах байгууллагын Нисэхийн зөвлөлийн ажилтнууд

Эх сурвалж: SchengenVisaInfo.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.