Чингэлтэй дүүрэгт вакцины нэгдүгээр тунд хамрагдсан нялх биетэй эмэгтэй нас барсан тохиолдол бүртгэгдээд байна. Вакцин тариулснаас хойш нас барах эрсдэл байгаа эсэхэд ЭМЯ-наас дараах хариултыг өглөө.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албан дарга О.Дашпагма: Вакцины дараа илэрч байгаа хариу урвалыг богино хугацааны ерөнхий биеийн урвал, хэсэг газрын урвал гэж ангилж байгаа. Эхний буюу богино хугацаанд илрэх урвалыг анафилаксийн шок буюу амь насанд аюултай байх урвал вакцин тариулснаас эхний 30 минутад илэрдэг.
Энэ хугацаанд вакцин тариулсан хүнийг эмч, эмнэлгийн ажилтны хажууд хянахаар зохицуулсан. Бүх вакцин дээр тариулснаас хойш 30 минут эмчийн хяналтад хянаж байна. Вакцины тариулсны дараа нас баралтад хүргэх хариу урвал эхний 30 минутад илэрдэг. Тиймээс заавал эхний 30 минутад хянасны дараа иргэдийг гэр рүү нь явуулна. Тиймээс эхний 30 минутад илрэх хариу урвалаас сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цаашдаа ямарг хэвийн урвалууд илэрч байгааг тандалт судалгаа хийгээд явах ёстой гэлээ.
-Вакцин тариулсны дараа хариу урвалыг бүртгэж байгаа. Өнөөдрийн байдлаар вакцин хийлгэсний дараа хүндрэл үүссэн тохиолдлууд бий юу?
-Вакцин болгонд илэрч болох шинж тэмдэг, хариу урвалыг заасан байдаг. Үйлдвэрлэгчийн зааварт ямар шинж тэмдэг илэрч болзошгүйг заасан байдаг. Үүнд улсын хэмжээнд тандалт хийдэг. Хэрвээ ямар нэг байдлаар хариу урвал илэрвэл иргэн өөрөө эрүүл мэндийн байгууллагад хандана. Тухайн байгууллага хариу арга хэмжээг авч, цааш мэдээлдэг. Вакцин бүрд тандалт хийдэг. Синофармын вакцин хийлгэсэн хүмүүсийн 20 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрч байна. Астразенека хийлгэсэн хүмүүст халуурах зэрэг шинж 50-60 хувьд илэрдэг.
Эдгээр шинжүүд 1-2 хоногт арилдаг. Ихэнх вакцины урвал 30 минутын дотор илэрдэг. Энэ төрлийн урвал иргэдэд илэрч байгаа.
ЭМЯ-ын Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Вакцинаас болж хүн нас барсан талаар мэдээлэл хэд хэдэн удаа гарч байгаа. Гэхдээ эдгээр хүмүүс вакцинаас болж нас барсан уу, үгүй юү гэдгийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн эцэслэн тогтооно. Бид шүүх шинжилгээний хариуг хүлээж байгаа бөгөөд үүний дараа ЭМЯ тодорхой мэдээлэл өгнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүүхийн хариу хүлээж хичнээн хүн хохирох юм бол доо