СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-12

LIVE: УБ хотод үйл ажиллагаа явуулдаг 900 СӨХ-ны үйл ажиллагааг "шилэн" болгов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Улсын хэмжээнд 1500 гаруй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ үйл ажиллагаа явуулдаг. Үүний 926 нь  Улаанбаатар хотод бий. Харин СӨХ-ны үйл ажиллагааг, эрх үүргийг нь хамгаалах СӨХ-ны дээд зөвлөл байдаг ба тус зөвлөлд 900 СӨХ нэгджээ.

СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт дунджаар 3000-15 мянган төгрөг, Улаанбаатар хотод 15-30 мянган төгрөг байдаг бол 10 хүрэхгүй хувь нь 200,000 төгрөгөөс дээш төлбөр авдаг. Эдгээр СӨХ-уудад нийт 24000 орчим ажилтан, албан хаагчид ажилладаг.

Харин иргэдийн дунд СӨХ-ны үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэггүй бөгөөд төлбөрийг нь огт төлдөггүй айлууд ч байдаг. Тиймээс ШӨХТГ -т иргэд СӨХ-ны асуудлаар ихээхэн гомдол ирүүлдэг аж.

Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс айл өрхийн төлж буй төлбөр хаана, юунд зарцуулагддаг, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар хоёр талын эрх, үүргийг тодорхой болгох хэрэгтэй гэж ШӨХТГ-аас үзэж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйл ажиллагааг "шилэн" болгож нэгдсэн апп-тай болж байгааг зарлалаа. Эхний ээлжид СӨХ-ны дээд зөвлөлийн гишүүн болох 900 СӨХ хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгоод байгаа ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.24.43

Цөөх үйлчилгээг орон сууцанд өгөхгүй бол улсад мөнгө орохгүй байгаа гэж боддог.Сул цалин аваад дуртай мөнгөөр өөр зүйл хийж мөнгө угаасан хүмүүс зарим нь бүр зодох гээд засвар бүр хийх асуудал байхгүй.өөрсдийн мөнгөөр хийж байна .Сард 6000 байлгах. 28.000 төлж чадахгүй өрөнд орсон хүмүүс.

Наран
2 жилийн өмнө
103.57.94.95

СӨХ ийн үйлчилгээ маш муу бид сар тутам манайх л гэхэд 23000толдог бидний толбор юунд зарцуулагдаад байгаань мэдэхгу байгаа ядахахд л орцоо засварлахаас эхлээд зийх ажил надаад щам талбай тохидилт ногоон байнууламж буй болгох гээдэнэ бугдийг Агаад хийж болдоггуй юм бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.