СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Археологийн дурсгалт газруудыг хамгаалалтад авлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар хамтран Нийслэл хотын их эрсдэлт археологийн дурсгалуудыг авран хамгаалах малтлага, судалгаа хийжээ.

Улмаар Багахангай дүүргийн Бага уул, Налайх дүүрэг Гадан уул, Сонгинохайрхан Ар гүнт-2 гэсэн дурсгалт газруудыг хамгаалалтад авах шаардлагатайг тогтоож, дээрх газруудыг хамгаалалтад авах хүсэлтийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд ирүүлсэн юм.
Тодруулбал, Багахангай дүүргийн Бага баян ууланд (Өндөр дэл) одоогоор 25 булш байгаа нь мэдэгдэж буй аж. Гэвч тонуулчид булшнуудыг ухахдаа шороо чулууг нь хажуугийн булшнууд дээр гарган асгаснаас зарим булш нь дарагдан, мэдэгдэхгүй болжээ. Судалгаагаар 7-10 булш нь тоногдоогүй үлдсэн байх магадлал өндөр гэж гарсан байна.

Тэгвэл . Түүнчлэн гадна зохион байгуулалт нь нэлээд эвдэгдсэн нэг хиргисүүр, долоон ширхэг дөрвөлжин булшны дурсгал байгааг судалгаагаар тогтоосон байна. Харин Ар-гүнт дэх дурсгалт газарт байрлах гурван булшийг ухаж тоносон ажээ.

Нийслэл хот өргөжин тэлэхийн хэрээр археологийн дурсгалууд санаатай болон санамсаргүй байдлаар хүний гарт өртөн устах магадлал нэмэгдэж байгаа тул Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уг асуудлыг Ннийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж, дээрх гурван байршлын дурсгалт газрыг хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.