СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Саатуулан хорих газар доогуур ухсан 20 метр урт хонгил олджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Австралийн цагаачдыг саатуулах газрын доогуур ухсан 20 метр урт хонгил олджээ. Уг хонгилоор дамжин цагаач иргэд оргохыг санаахрсан байна.

Перт хотын ойролцоо Ёнга толгод дахь хонгилыг олоход нэг гарц нь цагаачдыг саатуулах төвийн хашаанаас таван метр зайтай байжээ. Уг газарт орогнол хүсэгчид болон гэмт хэрэгт холбогдож хөөгдсөн 300 гаруй хүн байрладаг байна. Хашааны гадна талаас олдсон хонгилын нөгөө үзүүр хашаан доторх өрөө рүү хөтөлсөн байна. Ойролцоогоор гурван метрийн гүнд ухсан байжээ.

Уг хонгилыг олсны дараа саатуулах төвд байгаа цагаачдыг өөр хэсэгт шилжүүлжээ. .

Мөн Австралийн цагаачдын алба болон хилийн аюулгүй байдлыг хамгаалах хүчин хонгилын талаар мэдээлэл хийгээгүй байна. Чухам хэдэн хүн нийлж уг хонгилыг ухсан нь ч тодорхойгүй байгаа ажээ.

Уг төвд саатуулагдсан хүмүүс дунджаар 600 хоног буюу хоёр жил орчим хоригддог ч зарим нь таван жилийн турш саатуулагдах ялтай байна. 2013 онд Ёнга Хиллийн саатуулах төвөөс Вьетнам улсын таван иргэн оргож байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.