СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-12

LIVE: Э.Бат-Үүл: Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчтай холбоотой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Даваа гараг буюу 05-р сарын 10-нд болсон "Засгийн газрын 100 хоног" хэвлэлийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "С.Зоригийн хэргийн захиалагч Э.Бат-үүл" хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл уг асуудал дээр Э.Бат-Үүл албан ёсны хариу мэдэгдэл хийлээ.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл:

-Би тайлбар хийхгүй. Би мэдэгдэл хийх гэж байгаа юм.

2019 оны дөрөвдүгээр сард би Хууль зүйн сайдад "Олон жил намайг зохион байгуулалттайгаар гүтгэж ирсэн энэ хэргийн үнэн, мөнийг тогтоож өгөөч" гэдэг хүсэлтийг өгсөн юм. Мөн Ерөнхий прокурорт ч хүсэлт тавьсан. Хууль зүйн яамнаас "Нийслэлийн прокурор луу шилжүүллээ" гэдэг хариу ирүүлсэн. Би өнөөдрийг болтол энэ хэргийн хариуг хүлээж сууна. Гэтэл би хүсэлтээ буруу хаягласан бололтой. Тэр үед Хууль зүйн сайд нь Ц.Нямдорж байсан юм.  

Ц.Нямдоржийг энэ хэрэгтэй холбоотой гэж хардах гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт, энэ хүн Хууль зүйн сайдаар 20 гаруй жил ажилласан. 20 жил хууль зүйн салбарыг толгойлж, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга байсан хүний хувьд хэнбугай ч хуулинд захирагдах ёстойг сайн мэднэ. Гэтэл энэ хүн сандарч, тэвдэж, самгардаад хуулийг уландаа гишгэж байна. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих боллоо. Өөрийгөө хуулиас дээгүүр тавьж байгаа нь но-той гэсэн үг. 

Хоёрдугаарт, Энэ хүний ярьж хэлж байгаа нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг боллоо. Ямар ч логикгүй, авцалдаагүй. Айл гэр шатааж хүн алсан алуурчны үгээр үг хийж явах болсон. Энэ хүний сэтгэцэд юм бий шүү гэж би бодож байна. Барин тавин худлаа ярьж байна. Алуурчныг өмгөөлж байна. 

Гуравдугаарт, Ц.Нямдорж хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа ***ж байна. Ц.Нямдорж яргын сандал оруулж ирж байсан хүн шүү дээ. Ийм хүн хүний эрхийн төлөө тэмцэх үү. Ц.Нямдорж гадны тагнуул гэдгийг манай Тагнуулын байгууллагынхан мэдэгдээд шоронд орж байсан. Улсын нууц задалсан хэргээр.

Ц.Нямдоржийг хятадын тагнуул гэдгийг баталсан Б.Баатар генерал Р.Чойномоос хойш анх удаа хүн гүтгэсэн гэх хэргээр ял авсан шүү.

-1990-ээд онд гадны, КГБ-тэй холбоотой байсан олон хүн сүүлийн үед идэвхжиж байна. 90-ээд онд КГБ-тэй холбоотой бүхэл бүтэн арми байсан. Энэ арми хүчээ алдаагүй юм байна. Тиймээс миний хардлага улам газар авч байна.

20 жил С.Зоригийн хэргийг илрүүлэх ажлыг ямар нэгэн аргаар хойшлуулсан хүн бол Ц.Нямдорж. Тиймээс би энэ хэрэг гадны захиалгатай гэдгээр нь шалгаж өгөхийг шаардана.

Энэ хүн маш эгзэгтэй үед нь Монголын төрийг элгэдэж байсан. Эвхэртэл элгэдэж байсан. Тиймээс энэ хүн бол гаднаас шургалсан хорт могой гэдгийг хэлье. Би Тагнуул, шүүхийн байгууллагад хандана. 

Сонгууль бүр дээр С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж улстөрждөг. Өнөөдөр ч дахиад энэ хэргээр шоудаж байна. С.Зоригийг бүрэлгэсний маргааш Ардын намын цагаан байр шатах байсан юм шүү. С.Зоригийг Ардын намынхан алсан гэж ард түмэн үзэж байсан юм. Тухайн үед би ард түмнийг уриалж, С.Зоригийн хэргийг улстөржүүлээгүй. Үүнйи хүчинд Ардын намын цагаан байр шатаагүй юм шүү. Би С.Зоригийг бүрэлгэсний маргааш иргэд бослого гаргах байсныг би зогсоож байсан юм шүү.

Та нар хараарай. Ц.Нямдоржийн булхай луйврыг илчилсэн хүн бүр шоронд ордог. Ц.Нямдорж л ганцаараа үлддэг. Гадны гар хөл болчихоод монгол төрийг эвхэртэл цохиод явах юм. Монголын хуульчид үүн дээр дуугарах цаг болсон шүү.

Хавтаст хэргийг ил болгооч. Би энэ хэрэгтэй холбоотой олон зүйлийг ард түмэндээ хэлмээр байна.

-Т.Чимгээгийн ах таныг захиалагч гэдэг шүү дээ?

- Хавтаст хэргийг ил болгоно гэж ярьчихаад Ц.Нямдорж өөрт хэрэгтэй, дуртайгаа сугалж авч яриад байна шүү дээ.

Өмгөөлөгч О.Мягмарсүрэн:

-Энэ хэрэг нууцын зэрэглэлд байгаа учир бид тодорхой хариулах боломжгүй. Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж шүүхээр гэм буруутай тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгч Э.Бат-Үүлийг гүтгэсэн. Энэ нь маш олон хууль зөрчиж байна. Тиймээс бид нэр төрөө сэргээлгэхээ шүүхэд хандаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
124.158.107.35

юунч олон камер бэ. хов жив хэрүүл тэмцлийг сэвээчид

Zochin
2 жилийн өмнө
192.82.77.16

Нямдоржийг л муулаад байгаа болохоос Зоригийн хэрэгт яагаад холбогдсон, холбогдоогүй гэдгээ тайлбарлахаас зайлсхийж байгааг харахад Бат-Үүл Зоригийг алсан байх. Тэр Чимгээ мэтээс илүү Бат-Үүл л их сэжигтэй. Зоригийн ах дүүс, гэрч Булган нар Чимгээ нарыг биш гээд байгаа. Бат-Үүл малгайгаа гэрт нь мартсан байдаг. Булгантай явалддаг байсан гэж яригддаг. Их л эвгүй хүн дээ. Ямар сайндаа ард түмэн түүнийг үсдэх вэ дээ.

зочин
2 жилийн өмнө
59.153.86.11

Хоёрын хоёр тагнуулын байгууллагыг удирдаж явсан тагнуулчид Нямдоржийг Хятад улсын тагнуулын агентлагт элсэн орсон тагнуулч гэдгийг бүх баримтаар илчлээд байхад баьж чадахгүй байлаа гэхэд ядаж 20 жилийн туршид хууль зүй дотоод явдлын яамыг толгойлуулахгүй ёстой байсан ,МАН нам яагаад ийм үйлдэл гаргав гэдэг нь өөрөө маш бодох ёстой сонин асуудал ,МАН нам Хятадын нөлөөнд ажиллладаг ,90 ээд оноос хятадын гар хөлүүд энэ намд шургалан орж эхэлсэн,

Зочин
2 жилийн өмнө
192.82.72.34

Яасан олон камер олон сэтгүүлчид вэ наад цагаан толгойтынхоо хэргийг нь хүлээлгэж ам өчгийг нь авч чадахгүй байж хий сэвхийн хэрэг байнауу гэмт хэрэгтэнийг ингэж сүр дуулиан болгож сурвалжилж дамжуулах ямар шаардлага байнаа мэдэгдэл хийнэ гэхээр нь очихгүйл байгаач ямарч утга алга. Наад нөхөрийн чинь нүүрэн дээр илт гэмтэй нь харагдаадл байнадаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.