СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрсөн хоногт: Төв аймгийн нутгийн зарим хэсгээр нойтон цас, Дорнод аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөдийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-ний өдөр нутгийн зарим газраар, 15-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13-ны өдөр ихэнх нутгаар, 14-ний өдөр говь, талын нутгаар, 16-ны өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 14-ний өдөр нутгийн зүүн хагаст сэрүүн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.