ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн тийш 800 гаруй км-т байдаг Казан хотын дунд сургуульд зэвсэгт халдлага гарчээ. Буугаар зэвсэглэсэн этгээдүүд сургуулийн найман сурагч болоод нэг багшийг буудаж хороосон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр сургуульд халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэн хоёр этгээд болон 17 настай эрэгтэй хүүхдийг баривчлан саатуулжээ. Халдлагын үеэр хүчтэй дэлбэрэлт сонсогдсон байна. Казан хотын оршин суугчдын дийлэнх нь исламын шашинтнууд учраас уг халдлагыг терроризмын шинж чанартай гэж үзэж байна.
Халдлага болсон сургуулийн гадаа түргэн тусламжийн машинууд, хүнд зэвсэглэсэн цагдаа нарын хамгаалалт гарчээ. Халдлагын үеэр хүүхдүүд цонхоороо үсэрч зугтааж байгаа бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.