СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Израйль, Палестины талуудыг галаа зогсоохыг уриалав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Израйль болон Палестины зөрчил мөргөлдөөн ойрын жилүүдэд байгаагүй хурцадмал байдалд шилжлээ.

Талуудын мөргөлдөөний үеэр Газад 22 хүн нас барсны ес нь бага насны хүүхдүүд байсан гэж Палестины талаас мэдэгдсэн байна. Харин Израйлийн талаас Хамас бүлгийн 15 гишүүн амиа алдсан хүмүүсийн дунд байсан гэжээ.

. Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху Палестины Хамас бүлэг улаан шугам давсан тул хариу цохилтыг хүчтэй өгнө хэмээн анхааруулаад байсан юм.

Еврейчүүд зүүн Иерусалемд байгаа Палестины айл өрхүүдийг хөөж гаргахыг шахаж шаардсанаас улбаатайгаар зөрчил мөргөлдөөн хурцадсан. Палестины жагсагчид Израйлийн аюулгүйн хүчинтэй мөргөлдөж, Палестины 700 гаруй иргэн гэмтэж шархадсан болохыг хүмүүнлэгийн байгууллага мэдээлжээ.

. Талуудын аль аль нь тус хотыг өөрсдийн шашны ариун газар хэмээн үзэж, булаацалдсаар ирсэн. Гэвч израйльчууд зүүн Иерусалемыг эзлэн түрэмгийлж, бүхэлд нь өөрийн нийслэл хот болгохыг зорьж байгаа нь дэлхийн ихэнх улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Харин палестинчуудын хувьд хотын зүүн хагасыг өөрсдийн ирээдүйн улсын нийслэл гэж үздэг юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.