СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-11

LIVE: Д.Уламбаяр: Ардчилсан нам хэтдээ хоёр хуваагдаж магадгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Улс төр судлаач Д.Уламбаяртай ярилцлаа. "Парламентын гишүүд нь олноороо өлсгөлөн зарласан тохиолдол Монголд байтугай дэлхийд байхгүй" хэмээн өгүүлж байна. 

Улс төр судлаач Д.Уламбаяр: 

-Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж чадахаа больсон, МАХН-ыг нэгтгэсэн, С.Ганбаатарын боломжийг хаасан зэрэг үйл явдлын зохиол 2-3 жилийн өмнө бичигдсэн юм болов уу гэж бодож байгаа. 

Ардчилсан намын хагарлын хувьд С.Эрдэнээс тамга авсныхаа дараа Ц.Туваан буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан намаа маш хурдтай нэгтгэж, санаачилгыг гартаа авах ёстой байсан. Тэгж чадаагүй. М.Тулгат нарын Сүхбаатарын талбайд очиж байгааг харахад Ардчилсан нам нэгдэх нь байтугай, ойлголцоход их хэцүү харагдаж байна лээ. Яваандаа Ардчилсан нам хоёр хуваагдаж мэдэх юм. Одоогийн өлсгөлөн яагаад олны дэмжлэгийг авахгүй байна гэхээр нам нь дотроо хоёр хуваагдсан болохоос хамтдаа нэг зүйлийн төлөө тэмцээгүй.

Энэ бүхнийг МАН зохион байгуулсан уу гэдэг нь сонирхолтой асуулт. Зохион байгуулаагүй ч гэсэн аль нэг талыг нь дэмжиж, ялах нь дэлхийн түүхэнд байдаг зүйл. Аль нэг талыг нь дэмжиж, улам өөгшүүлнэ үү гэхээс "нэгдээсэй, нягтраасай" гэж хэн ч хүсэхгүй шүү дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.