СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ДЭМБ: Энэтхэгт тархсан коронавирусийн хувилбар дэлхийг түгшээж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэг улсад коронавирусийн мутацид орсон В.1.617 хувилбар халдварын хоёр дахь давлагааг эрчимжүүлж, хэдэн долоо хоногийн турш тархалт эрчтэй нэмэгдсээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс өнгөрсөн жил хамгийн анх Энэтхэг улсад бүртгэгдсэн уг хувилбар дэлхий дахиныг түгшээгээд байгааг онцгойлон анхаарууллаа.

Анхан шатны судалгаагаар В.1.617 коронавирусийн хувилбар нь тархах чадвар өндөр, хялбар тархаж байгаа тул лавшруулан судлах шаардлагатай байгааг онцолсон байна. ДЭМБ-ын үзэж байгаагаар дэлхийн 30 гаруй оронд тус вирус илэрчээ. Их Британи, Өмнөд Африк, Бразилаас илэрсэн хувилбарууд мөн дээрх вирустэй төстэй шинж чанартай байгаа ажээ.

В.1.617 хувилбар энгийн ангиллаас анхаарч үзэх ёстой ангилалд шилжсэн байна. Тодруулбал . Энэтхэг улсад хоногт 400,000 орчим халдварын шинэ тохиолдол илэрч, 4,000 орчим хүн нас барж байгаа юм. Засгийн газрын зүгээс хоёр дахь давлагаа шинэ төрлийн вирустэй харилцан хамааралтай гэдэг нь ойлгомжтой ч бүрэн судлагдаагүй гэдгийг анхааруулжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.