СХД-ийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй олон жил болсон гарааш, чингэлэг, контейнерыг буулгаж, 0.9 га нийтийн эдэлбэр газрыг тохижуулан, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон.
Уг газарт зөвшөөрөлгүй 132 гарааш байсан бөгөөд бүгд газрын зөвшөөрөлгүй байна
Сонгинохайрхан дүүргээс дээрх гараашийн эздэд нүүлгэх гурван удаагийн хугацаатай албан бичиг хүргүүлсэн ч нүүгээгүй тул албадан буулгах арга хэмжээ авч байгааг албаны хүн дурдлаа. Уг газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зураг төслийн ажил хийгдэж байгаа бөгөөд оршин суугчид дэмжиж байгаа гэсэн юм.
Иргэд: Газрын зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар хохирол барагдуулахгүй байна. Анх байраа худалдаж авахдаа гараашаа хамт худалдаж авсан гэсэн юм. Нэг гараашийн үнэлгээ 5-10 сая төгрөг. 132 иргэн 5-10 сая төгрөгөөр хохирч байна.
Доктор Ш.Пүрэвсүрэн: Нэгдүгээр хорооллын энэ байрууд 1988 онд ашиглалтад орсон байдаг. Автомашин байрлах газар байхгүй байсан учраас уг газарт гарааш барих зөвшөөрлийг тухайн үед олгож байсан. Уг гараашуудын дээгүүр 110 Мкв өндөр хүчдэлийн шугам сүлжээ татсан байдаг. Өндөр хүчдэлтэй тул газрын зөвшөөрөл олгохгүй боломжгүй гэж хэлж байсан. Газар нь зөвшөөрөлгүй улсынх байж болно гарааш бол хувийн өмч шүү дээ. Төр хувийн өмч руу халдаж болохгүй гэсэн хуулийн заалттай байтал өнөөдөр захаас нь шууд буулгаж байна. Төр хувийн өмчид халдаж байгаа бол нөхөн төлбөр өгөх ёстой. Гэтэл тийм зүйлгүй шууд хууль бусаар нурааж байна. Гарааш эзэмшигчдэд нөхөн төлбөр өгсөн бол уурлаад байх зүйлгүй. Энэ газарт тэглээ ч цэцэрлэгт хүрээлэн барих ямар ч боломжгүй. Өндөр хүчдэлийн дор үр хүүхдээ салхилуулах нь аюултай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гражид зөвшөөрөл өгөхгүй гэж газрын алба анхнаасаа хэлж байсан. Тэнд худалдаж авсан хүмүүс ч мэдэж л байсан байгаа.
Зөвшөөрөлгүй газар дээр 30 гаруй жил болсон бол болоошд. Наад хэдэн тоосгоныхоо мөнгийг хэд нугалаад олсон байгаа. 3 удаа мэдэгдэл өгч байхад нь буулгаад аваад явахгүй яасан юм? Зүгээр зайлж үз.
Завөө буулгах нь ямар муухай өнгө үзэмжгүй газар нь улсын газар харин анх авах даа бодох хэрэгтэй тэгээд ч авсан үнэ ээ аль эрт нөхөөд хэрэглэчихсэн пм байна гомдох зүйл алгл
буулгах нь зөв хотын үзэмж талаасаа ч тэр агаар орчины бохирдол талаасаа ч тэр граж тойроод л хүн нохойн баас шээс замбараагүй байдаг ногоон байгууламж байгуулчихвал сайхан болно дэмжиж байна
zowshoorolgui gazar olon jil ashiglaj bsn bol harin ch bayrlah ystoi shd yr ni bol nuraaj bgaad bol uneheer bayrlaj bgaa harin gol asuudal ni yag heregtei zuil hiigeesei gj husch bn
zuvsh de tseverleh hregtei, 32 in ergen toiron hjugar yavahaar hogoor duuren shees baas hog ihtei, bdag bsan odoo goybloh bha
Зөв буулга зөвшөөрөлгүйг нь мэдсээр байж юун нөхөн төлбөр
Ичдэггүй дуракууд Монголоор дүүрэн
Маш зөв зүйтэй ажил эхлүүлсэн байна, олон гражууд байгаа, бүгдийг нь буулгах хэрэгтэй.
Ямарваа зүйл хоёр талтай. 130 автомашин байраа тойроод чихээд байждээ. Сайн тал нь цэцэрлэгт ард иргэд амарч , хүүхэд тоглож салхилж байх нь. Тэгэхээр сайн тал нь илүү бна. Зөв
Ugaasaa l zovshoorolgui gedgiig hun bolgon meddeg shuu dee
Яармаг Ханын материалыг холбоод далангын 2 талаар авто зам л баймаар байгаа юм даа
Aimshigiin iim yumnuudiig buulgah ni zuw hot harin zuw yum hiichlee
Haha iim ul hudluh bailaa yu, ul hudluh hurungu gj yug heldgiig huulias har setguulch ee
Газар нь төрийн өмч шүү дээ, дээр нь бгаа хөрөнгөө зөөгөөд авцгаа, зөөврийн хэдэн төмөр л байна даг