СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өлсгөлөнд нэрвэгдсэн иргэд морин шоргоолж, шавраар гол зогоож байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

НҮБ-ын мэдээлснээр Мадагаскар улсын өмнөд нутагт нүүрлэсэн ган гачгаас улбаалж цочмог хоол хүнсний дутагдал хоёр дахин нэмэгдсэн байна. Тус улсад 40 гаруй жилийн хугацаанд ган гачиг хамгийн их нүүрлэж, сая гаруй иргэн хүнс тэжээлийн хомсдол, өлсгөлөнд нэрвэгдээд байгаа ажээ.

Олон сарын турш бороо хур ороогүйгээс өмнөд нутгийн иргэдийн ургац хураалт жирийн үеийнхтэй харьцуулахад талаас доогуур хэмжээнд хүрсэн байна. Иргэд гол зогоохын тулд морин шоргоолж, шавраар гол зогоож байна гэж НҮБ мэдээлэв.

. Өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх сүлжээ байгууллага ядуу гэр бүлүүд навч зэрэг байгалийн зэрлэг ургамлаар хооллож байгаа нь хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд аюултайн дээр идэхэд хүндрэлтэй байна гэжээ.

Өнгөрсөн жилийн 12 дугаар сард элсэн шуурга шуурсан нь фермийн аж ахуй эрхлэгчдэд хүндээр тусчээ. Сүүлийн таван жилд элсэн шуурганы давтамж улам бүр нэмэгдсэн байна. Хэрэв Засгийн газар, олон улсын байгууллагуудаас туслахгүй бол идэх хоолгүй иргэд өлсөж үхэхээ хүлээхээс өөр замгүй болсон гэдгийг анхааруулсан байна. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж хүнсний үнэ огцом өсчээ.

. Иргэд хоол хүнс хайж, ажил хийхээр төв суурин газар бараадаж байгаа боловч ган гачиг, коронавирусийн хорио цээрийн улмаас жижиг бизнессүүд хаагдаж, хоол хүнсний эрэл нь мухардаж байгаа ажээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.