СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Английн иргэдийг бие биеэ тэврэхийг зөвшөөрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Англи улсад өнгөрсөн оны 3 дугаар сард коронавирусийн үеийн хязгаарлалт тогтоосноос хойш тус улсын иргэд анх удаа найз нөхөд, гэр бүлийнхнийгээ тэврэх боломжтой болжээ.

Бусад арга хэмжээний хүрээнд паб, ресторан, кино театр, зочид буудал зэргийн үйл ажиллагааг нээж, гадна талбайд нэг дор цугларах хүмүүсийн зөвшөөрөгдсөн тоог 30 болгож өсгөжээ.

Их Британид өнгөрөгч 1 дүгээр сард өдөрт 70 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, хамгийн дээд хэмжээндээ хүрч байсан бол одоо өдөрт хоёр мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэх болсон байна. Нас баралтын тоо ч мөн огцом буурсан аж.

Одоогийн байдлаар тус улсын нийт хүн амын 53 орчим хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэг тунг тариулаад байгаа бол хүн амын дөрөвний нэгээс илүү хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна. Ингэснээр

Хорио цээрийн дэглэмийг сулруулах дараагийн шатны арга хэмжээг ирэх 6 дугаар сарын 21-нд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэр үед хүн хоорондын зай барих дүрэм журмын бусад бүх хязгаарлалтыг цуцалж магадгүй аж.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.