СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-11

LIVE: Талбай дээр өлсгөлөн зарлаж буй гишүүд хоол идсэн үү?

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Өнгөрсөн долоо хоногоос буюу 5-р сарын 6-аас эхэлж Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдийг "хоол идсэн, өлсгөлөн нэртэй жүжиглэж байна" гэх мэт мэдээллүүд цахим хуудаст ихээр гарах болсон. Тэгвэл өлсгөлөн зарлагч гишүүдийн эмчлэгч эмч Ж.Долгормаагаас тайлбар авчээ. 

Сүхбаатар дүүргийн ӨМТ-ийн эмч Ж.Долгормаа:

-Манайх Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв. Сүхбаатар дүүрэгт өлсгөлөн зарлаж буй хүмүүсийг хариуцаж ажилладаг. Эрүүл мэндийн сайдын 233-р тушаалын дагуу энэ хүмүүсийг үзэж байна. 5-р сарын 6-аас эхлээд өлссөн, байнга хяналтад явж байна.

-Хоол идээд байна гэдэг мэдээлэл гараад байна. Та эмчийн хувьд тайлбар өгөөч?

- Эрт сэрэмжлүүлэг, эмнэлзүйн шинж гэж гарах ёстой. Эмнэлзүйн шинж тэмдэг нь одоо гарч эхэлж байна. Ер нь олон хоног өлсөж байгаад гэнэт хоол идвэл хоол боловсруулах эрхтэндээ бүр хор л болно. Тиймээс өлсгөлөнгөө зогсоолоо гэхэд эмнэлэгт хэвтүүлнэ. Бүр 00 шөлнөөс эхлээд цаашаа аажмаар хоолонд орно.  

-Гүтгэлэг, доромжлол дундуур би олон жил явж байна. Ингэж түмнийхээ төлөө үнэн сэтгэлээсээ бие махбодио зовоож, ард түмний сонгох эрхийн төлөө, Сталины үеийнх шиг дарангуйлалгүй байхын төөө, ард түмэн нь ерөнхийлөгчөө сонгодог байхын төлөө бид зүтгэж байна. Биднийг сонгоод өгөөч гээгүй. Тэр бол дараагийн асуудал. Ийм зүйлийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байхад тийм муухайгаар гүтгэж дорможилно гэдэг цөвтэй шүү. Бурхан тэнгэр гэж байдаг. Бурхан тэнгэр энэ 13 хүнийг үнэн сэтгэлийн угаас тэмцэж байгааг гэрчилнэ.

Гахай хариулсан хүн гахайныхаа тухай л боддог гэдэг шиг үргэлж хорон муу, луйвар, заль боддог У.Хүрэлсүхийн троллууд үйлийн үртэй шүү. Та нар луйварчин учир луйварчны тухай л бодож байгаа байх. Бид тийм хүмүүс биш.

-Ах нь номы нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хүн. Эрүүл мэндийн салбарын хүн. Өлсгөлөн зарлахад бүх хоолоо хориод, өдөрт хоёр литр орчим шингэн, бүлээн ус уух л боломжтой. Түүнээс ихгүй. Юм идэх ямар ч боломжгүй. Хүмүүс тэрийг мэдэх байх аа.

МАН-ын баширладаг хар аргыг ард түмэн мэднэ. Хүний тархи угаах маягаар худал мэдээлэл явуулдаг, амьд хүнийг амьдраар нь алдаг, үй олноор нь устгаж чаддаг хүмүүс шүү дээ. Тэд хүн гүтгэх мэт зүйлийг өлхөн хийнэ.

А.Адъяасүрэн гишүүний хажууд юм идэх битгий хэл идэх юм бодох ч үгүй байсан. Н.Алтанхуяг дарга шиг 63 нас хүрч байгаа хүний хажууд бид өлсөх эрхгүй. Бусад тав нь 40 гарсан эрчүүд дөрөө даана.

Өлсгөлөнэ зарлаж буй гишүүдийн ар гэрийнхэн ирж уулзаж байгаа ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.