СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пфайзер вакциныг 12-15 насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрөв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын эрх баригчид Пфайзер болон Германы БиоНТек фирмүүдийн хамтран үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакциныг 16 хүртэл насныханд хийхийг зөвшөөрөөд байсан бол 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрлийг олгоод байна.

Америкийн Хүнс, эм бэлдмэлийн газрын гаргасан шийдвэрээр цар тахлын халдварыг бууруулж, хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд вакцинжуулалтын хүрээг тэлж байгаа гэдгийг мэдээлжээ.

. Энэ нь Америкт бүртгэгдсэн нийт халдварын 14 хувийг эзэлж байгаа юм. Мөн уг насны 296 хүүхэд Ковид-ын улмаас нас барж, 15,000 хүүхэд эмнэлэгт хэвтжээ.

Тус улсын Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төвийнхөн вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд, тэр дундаа бага насны хүүхдүүдийг амны хаалт зүүж, зай барин халдвараас урьдчилан сэргийлэх дүрэм журмыг үргэлжлүүлэн баримтлахыг зааварчлаад байна.

АНУ-аас гадна Канад улсад Пфайзер вакциныг анх удаа 12 хүртэл насны хүүхдүүдэд хийж эхэлжээ.

Пфайзер болон Модерна фирмүүд хагас ойтойгоос 11 хүртэл насны хүүхдүүдэд вакцины туршилт, судалгааг эхлүүлсэн бол АстраЗенека  6-17 насны хүүхдүүдэд вакцины судалгааг Их Британид үргэлжлүүлж байна. Харин .

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.