СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-11

Б.Буянтогтох: Вакцин хийлгээд нас барсан тохиолдол байгаа ч вакцинаас шалтгаалсан гэдгийг тогтоогоогүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Ковид-19"-ийн шинжилгээ болон вакцин хийлгээд нас барсан тохиолдлуудын талаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: Өмнө нь өдөрт 30-40 мянган шинжилгээ хийж байсан. Тухайн үед сайн дурын шинжилгээ дийлэнх хувийг эзэлж байсан.. Өдөрт дунджаар 7500-8000 шинжилгээ хийж байгаагийн дийлэнх нь ойрын хавьтлын шинжилгээ байгаа. Ойрын хавьтлаас хийж байгаа шинжилгээний явцад илрэх хувь өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байгаагаас үүдэн халдварын тоо буурч байна. 

Нийслэлд ойрын хавьтлуудын шинжилгээнд эзлэх эерэг хувь 10 орчим байгаа бол улсын хэмжээнд 6 хувьтай байна. Мөн вакцины нөлөө орж ирж байгаа. Тухайлбал, эхний тунд хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь л халдвар авсан. Вакцины нөлөөгөөр тогтож байгаа дархлаа халдварын тархалт буурахад нөлөөлж байгаа гэж ойлгож болно. 

Хоёрдугаар сарын 23-наас хойш 2 сая гаруй хүн вакцинд хамрагдсан. Үүнээс нэгдүгээр тунд хамрагдсан нийт хүмүүсийн 0.5 хувь орчим нь халдвар авсан. Эдгээр хүмүүс тодорхой хэмжээнд дархлаатай болж, өвчлөх эрсдэл буурсан нь тархалтын тоо буурахад нөлөөлж байгаа нэг хүчин зүйл юм.   

ЭМЯ-нд вакцинтай холбоотой нас баралтыг хянах систем ажилладаг. Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг судлах эрдэмтдийн баг давхар ажилладаг. Дээр нь Шүүх шинжилгээний хүрээлэнгээс тухайн хүн вакцинаас болж нас барсан эсэхийг шинжилж, тогтоодог.

Өнөөдрийг хүртэл . Тариулаад тодорхой хугацааны дараа, гэртээ харьсныхаа дараа нас барсан тохиолдлууд бүртгэгдсэн. Гэхдээ үүнийг шууд вакцинтай холбож тайлбарлахад арай эрт бөгөөд магадлалын хувьд ч бага юм. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс шинжилгээнүүд хийгдээд явж байгаа. Вакцин хийлгэснийхээ дараа нас барсан хүмүүс нь бүгд тариулсныхаа дараа 30 минут хяналтад байсан хүмүүс байгаа.
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.25.90

Мэргэжлийн хүн ярьж байж юу гээд байгаа юм. Тэр дороо нас барсан тохиолдол байхгүй ч гэх шиг. Мэдээж вакцины үйлчлэх хүрээ, нөлөө, тухайн хүнд хэрхэн тархахаас шалтгаалаад 1 цагаас 48 цагийн хооронд л илрэх биздээ. Шинжилгээг та нар өөрсөдийнхөө эсрэг гаргах уу? Хэзээ тэгэж байсан юм. Үхсэн хүний хохь гэсэн шинжилгээний хариуг гаргасаар ирээ биздээ. Нээх шударга ажилладаг юм шиг хувцасаа боль. Үнэхээр шударга хийх гэж байгаа бол ар гэрээс нь хүн оролцуулж. Чадахгүй юмнууд байж.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.