ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Энэхүү мэдээллээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой мэдээллийг онцолж байна.
Сүүлийн үед коронавирусийн халдвараар хүүхдүүд өвчлөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Хүүхдүүдийн хувьд шинж тэмдэг бүдэг, үнэр, амт мэдрэхгүй байгаагаа илэрхийлж чадахгүй байгаа учраас халдвар тараах эрсдэлтэй байгаа аж. 5-14 насныхан нийт өвчлөлийг эзэлж байна. 12-оос дээш насны хүүхдэд том хүнийхтэй ижил шинж тэмдэг илрэх магадлал өндөр байгаа аж. Бага насны хүүхдүүдийн хувьд ойрын хавьтлаас шинжилгээ авах байдлаар оношилдог байна.
Сарын өмнө хүүхдийн халдвар нийт өвчлөлийн 18 хувь байсан бол одоо 21.1 хувьтай болжээ. Учир нь 1.3 сая хүүхэд вакцинд хамрагдаагүй тул гэр бүлийнхээ гишүүдээс халдвар авч байна. Хүүхэд хөнгөн хэлбэрээр өвдөөд, эдгэнэ гэж буруу ойлгоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй болон өвчлөлд өртөмтгий хүүхэд хүндээр өвчлөх магадлал өндөр байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.