ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээлэл өгч байна. Сүүлийн 24 цагт 476 шинэ тохиолдол илэрлээ. Ингэсээр манай улсад бүртгэсэн нийт тохиолдлын тоо 45 мянга 936 болов.
Нас баралтын тоо 9-өөр нэмэгдэж нийт 179 болов. Өнгөрсөн сард болон энэ сард оношлогдсон 41-90 насны есөн иргэн нас барлаа.
Шинээр батлагдсан тохиолдлын 448 нь Улаанбаатар хотод, 25 нь орон нутагт, 4 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Өнгөрсөн хоногт 1570 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 34230 боллоо.
Халдварын тоо буурч байгаа ч олон нийтийн газраар явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.