СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ: Вакцины гаж нөлөө илэрсэн хүмүүст 10 сая вон өгнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын эрх баригчид коронавирусийн эсрэг вакцин тариулсныхаа дараа эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон иргэдэд 10 сая вон хүртэлх нөхөн төлбөр олгоно гэж өнгөрөгч даваа гарагт мэдэгджээ.

гэж БНСУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдээлсэн байна. Өмнө нь коронавирусийн вакцин болон илэрсэн гаж нөлөө нь хоорондоо хамааралтай гэж тогтоогдсон тохиолдолд л тус улсын Засгийн газраас эмнэлэгт хэвтэх болон бусад төрлийн эмчилгээний зардлыг хариуцаж байсан аж.

Гэвч дархлаажуулалтын явцыг хурдасган, олон нийтийн дундах түгшүүрийг бууруулахын тулд орон нутгийн эрх баригчид болзошгүй гаж нөлөөнд бүрэн дэмжлэг үзүүлэхээ амлаад байгаа юм.

Үүний хүрээнд цар тахлын эсрэг вакцин хийлгэсний улмаас тахир дутуу болсон эсвэл нас барсан иргэд, ар гэрт нь 430 сая вон хүртэлх тэтгэмж олгох гэнэ.

Өнөөдрийг хүртэл тус улсад вакцин хийлгэсний дараах гаж нөлөөний нийт 19,705 тохиолдол бүртгэгдсэн боловч үүний 96.4 хувь нь хөнгөн шинж тэмдгүүд аж.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.