СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япончуудын 60 хувь нь Олимпыг цуцлах хүсэлтэй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулахад ердөө хоёр сарын хугацаа үлдлээ. Зохион байгуулагчид тамирчдад тавих шаардлага болон халдвар хамгааллын дэглэмийн талаар урьдчилсан дүрэм журмаа танилцуулсан. Олимпийн наадамд оролцогчид өдөр бүр коронавирусийн шинжилгээ өгөх ба тэмцээн уралдаанд оролцох, идэх, унтахаас бусад үед амны хаалтаа тайлахгүй байх дүрмийг урьдчилсан байдлаар гаргасан.

Тэгвэл . Энэ хооронд нийслэл Токио болон халдварын тархалт нэмэгдсэн зарим мужид зарласан онц байдлын хугацааг тавдугаар сар дуустал сунгаад байгаа юм.

Токиогийн Олимп өнгөрсөн зун болох ёстой байсан ч нэг жилийн хугацаатай хойшлуулж, энэ жилийн долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөсөн.

. Мөн наадам зохион байгуулахыг дэмжсэн иргэдийн 23 хувь нь үзэгчгүй явуулах саналтай байна.

Токиогийн Олимпыг зохион байгуулагчид гадны жуулчдыг үзэгчээр оруулахыг хориглосон бол дотоодын иргэдийг үзэгчдийн суудалд суулгах эсэхийг зургадугаар сард эцэслэн шийднэ.

Ёмиури Шимбунаас гадна TBS news агентлагийн өнгөрсөн амралтын өдөр явуулсан судалгаагаар иргэдийн 65 хувь нь Олимпыг зохион байгуулахыг эсэргүүцсэн болон хойшлуулах санал өгсөн бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Kyodo news агентлагийн санал асуулгад хамрагдсан иргэдийн 70 хувь нь мөн эсэргүүцсэн байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.