СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Испанид зургаан сар үргэлжилсэн хөл хорио дуусжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Испани улсын цар тахлын үеийн хөл хорио өнгөрөгч ням гарагийн өглөө дуусгавар болж, хэд хэдэн хотын гудамжинд томоохон үдэшлэгүүд болсон байна.

Өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжиж байсан 23:00 цагийн хөл хорио тус улсын 17 бүсийн 13-т нь цуцлагджээ.

Эрх баригчид хэдий хөл хорионы дэглэмийг цуцалсан ч олон нийтийн газар зургаагаас дээш хүн цугларахыг хориглосон байна. Нийслэл Мадрид хотын "Пуэрта дель Соль" төв талбай дээр цугларсан иргэдийг цагдаа нар тараан, албадан гэрт нь хариулах шаардлагатай болсон байна. Тус хотын дарга Хосе Луис Мартинес-Алмейда "Эрх чөлөө гэдэг бол дүрмийг зөрчих явдал биш" хэмээн анхааруулжээ.

Коронавирусийн цар тахлын эхэн үед тус улсын эрх баригчид гэртээ байх чанга хатуу дүрэм журмыг тогтоосон бол Испанийн хоёр дахь онц байдал өнгөрсөн аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн билээ.

Европын хамгийн их хохирол амссан улсуудын нэг болох Испанид нийт 3.6 сая халдварын тохиолдол бүртгэгдэн, 78,792 хүн цар тахлын улмаас нас барсан билээ. Одоогийн байдлаар тус улсын хүн амын 12.6 хувь нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа юм.

Эх сурвалж: BBC, Reuters

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.