Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны иргэн Б.Жарантай арчиж, цэвэрлэхэд хялбар, хөнгөн тоононы хүрээ /рама/ хийж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.
Гэрт амьдардаг айл өрхүүдийн хувьд модон рамтай байснаар зуны цагт борооны ус гоожих, шороо тоос орох зэрэг хүндрэлтэй асуудал тулгардаг. Тэгвэл СХД-ийн 34 дүгээр хорооны өндөр настан Б.Жарантай төмрөөр рам зангидан, гялгар хулдаасаар тоононын хүрээ хийж байна. Уг рамаа зах дээр 45 мянган төгрөгөөр нийлүүлдэг бөгөөд зах зээлийн ханш нь 50-55 төгрөгөөг зарагддаг ажээ.
Б.Жарантай хавь ойрынхоо залуучууддаа гагнуур хийхийг зааж, ажилтай, орлоготой болгож байна. Шавь нарынхаа сайн явааг харахаар их баярладаг гэсэн юм. Гэргий Ц.Цэвэлхүү нөхрийнхөө туслахаар ажиллаж, өрхийн үйлдвэрлэлээ хамтран явуулдаг. Хүүхдүүдээ дагаж хотод ирсэн хоёр буурай өөрсдийн хэр хэмжээнд хөдөлмөрлөж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.
Та бүхэн Б.Жарантай гуайтай холбогдохыг хүсвэл 89904348 утасны дугаарт хандаарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та хоертоо амжилт хүсэн ерөөе