Мьянмар улсын яруу найрагч Кет Тайг өнгөрсөн бямба гарагт армийн зэвсэглэсэн цэргүүд, цагдаа нар Сагайнг мужийн Швебо тосгон дахь гэрээс нь байцаалт авна хэмээн аваад явжээ. Гэтэл түүний нас барсан цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгсөн талаар эхнэр нь ярьжээ. Яруу найрагчийн цогцосноос гэдэс дотрыг нь гаргаж хаясан байжээ.
Кет Тай нь 45 настай байсан бөгөөд Мьянмарын цэргийн хунтын дэглэмийг хурцаар шүүмжлэн, эсэргүүцэж байжээ. Түүний амьдардаг Швебо тосгон нь өнгөрсөн хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийг эсэргүүцэж буй суурингуудын нэг ажээ.
Яруу найрагчийн эхнэр Чав Сугийн хэлснээр нөхөртэйгээ хамт байцаагдаад гэртээ эргэж ирэхэд нөхөр нь ирээгүй байжээ. Ням гарагийн өглөө армиас залгаж, нөхөртэйгээ ирж эмнэлэгт уулзахыг хүссэн байна. Нөхрийнх нь ямар нэг зүйл бэртэж гэмтсэн байж магадгүй хэмээн эмнэлэгт очиход цогцсыг нь цогцос хадгалах газарт хийсэн ба дотор эрхтнийг нь гаргасан байжээ.
Эмнэлгийн ажилтнууд нөхрийнх нь зүрх өвдсөн гэж хэлжээ. Мьянмар улсад төрийн эргэлт гарснаас хойш 780 хүн амиа алдаад байгаа бөгөөд байцаалтын газраас эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэж Мьянмарын нөхцөл байдлыг хянаж буй сайн дурын байгууллага мэдээлжээ.
Кет Тай нь цэргийн эрх баригчид төрийн эрхийг гартаа авснаас хойш амиа алдсан гурав дахь яруу найрагч болж байна. Аун Сан Су Чи тэргүүтэй төрийн эргэлтийг эсэргүүцэгчдийг дэмжиж байгаа олны танил эрхмүүд, түүх соёлын гэрчүүдийг энэ мэтчилэн баривчлан саатуулах болон харгисаар амь насанд нь халдах тохиолдол гарсаар байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
manai Huuk l ingeh geed beldeed baigaa nuhurduu
Jenko l iim zuil huseed baigaa shu bosoo enhbayr iig dagaj hooson Jenko g dagaj bur budaa