СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрсөн өдрийн үдэшлэгийн зочдыг буудаж хороосныхоо дараа амиа егүүтгэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Америкийн Колорадо Спрингс хотод төрсөн өдрийн үдэшлэг дээр зэвсэгт халдлага үйлджээ. Буутай этгээд үдэшлэгийн зургаан зочныг буудаж хороосныхоо дараа өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна.

Хотын цагдаагийн газрын мэдээлснээр гэр бүлийн гишүүд нэгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр Кантенбюри хөүм паркад цугласан байжээ. . Чухам ямар шалтгаанаар халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа ажээ.

Төрсөн өдрийн баяр дээр олон хүүхэд байсан бөгөөд хохирогчид бүгд насанд хүрэгчид байжээ. Хүүхдүүдийг төрөл төрөгсдөд нь хүргэж өгсөн байна.

Цагдаагийн газарт Кантенбюри хөүм паркад буун дуу гарсан тухай дуудлага ням гарагийн өдөр 12:18 цагт иржээ. Дуудлагын дагуу ирсэн цагдаа нар нас барсан зургаан насанд хүрсэн иргэн болон хүндээр шархадсан нэг эрэгтэйг олжээ. Гэмтэж шархадсан эрэгтэйг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.